Loading...
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ НЭГДСЭН БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЭХ 2021-01-20T05:34:45+00:00

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ НЭГДСЭН БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЭХ

Өмгөөллийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Өмгөөлөгчдийн Холбоо өмгөөлөгчдийн нэгдсэн бүртгэлийг хөтлөх бөгөөд нэгдсэн бүртгэлийг Өмгөөлөгчдийн Холбоо, Өмгөөлөгчдийн Холбооны салбар зөвлөл, аймаг, нийслэлийн хууль зүйн асуудал хариуцсан нэгж өөрийн цахим хуудсанд байршуулна” гэж заасны дагуу өмгөөлөгч нь Монголын Өмгөөлөгчдийн Холбооны нэгдсэн бүртгэлд бүртгүүлнэ.

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

  1. Иргэний үнэмлэхний хуулбар;
  2. Дипломын хуулбар;
  3. Цээж зураг – 3%;
  • 4х6 хэмжээтэй
  • Сүүлийн 6 сарын хугацаанд авахуулсан байх
  • Зургийг файлаар ирүүлэхдээ овог, нэрээ тодорхой бичих
  • Зургийг шуудангаар болон биечлэн авчирч өгөхдөө зурагны ард овог нэрээ бичих
  1. Батлагдсан маягтын дагуу бөглөсөн анкет /Анкет татах/;
  2. Хуульчийн гэрчилгээний хуулбар;
  3. Ажлын байрны талаарх мэдээлэл;
  4. Өмгөөллийн үйл ажиллагаанд ашиглах харилцах дансны талаарх банкны тодорхойлолт;
  5. Бүртгэлийн хураамж – 10.000 төгрөг /үнэт цаас дээр хэвлэгдэх өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн гэрчилгээ болон өмгөөлөгчийн үнэмлэхний үнэ багтсан болно/

Жич: Данс: ХХБ 460 048 161

Хүлээн авагч: Монголын Өмгөөлөгчдийн Холбоо /Овог, нэр, регистрийн дугаараа тодорхой бичих/

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх материалыг 2021.01.22-ны өдрийг хүртэл Баянгол дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө-46, Гранд Плаза 15 давхар #1506 тоотод биечлэн авч ирж өгөхөөс гадна negdsenburtgel@gmail.com и-мэйл хаяг болон шуудангаар хүлээн авна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 70126861, 99181233 /Б.Баттуул/, 70126862, 95266762 /О.Амартүвшин/, 99060459 /Ц.Мөнхтуяа/ дугаараас лавлана уу.

Өмгөөлөгчийн анкет ТАТАХ

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

Хууль, хуульчдын амин сүнс нь ёс суртахуун.

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч асан, Академич С. Нарангэрэл