ШШГЕГ-ИЙН 100 ЖИЛИЙН ОЙД МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЭВ

2021.11.05. Монгол Улсад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Оюу-Эрдэнэ, Удирдах зөвлөлийн гишүүн Л.Баасанжав нар Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн нийт өмгөөлөгчдийн нэрийн өмнөөс баяр хүргэж, дурсгалын зүйл гардуулав.

Уулзалтад ШШГЕГ-ын дарга, хурандаа Д.Загджав, ШШГЕГ-ын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Д.Дамдинцэрэн, Дэд дарга, хурандаа Х.Ариунболд, Ч.Оюунцэцэг, Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Ч.Нэргүй нар оролцлоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 100 жилийн ойн баярын мэндийг ШШГЕГ, харьяа алба, хорих анги, аймаг нийслэл дэх ШШГГазар, хэлтэс, салбар нэгжийн ажилтан албан хаагчдад хүргэж, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

2021-11-05T13:13:49+00:00 November 5th, 2021|