ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ БОЛНО

2021.11.10. Газарчин дээд сургуулиас “Эрдэм судлал, эрдэс баялаг” сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг 2021.11.23-ны өдөр зохион байгуулна.
Газарчин дээд сургуулийг үүсгэн байгуулагч профессор А.Дамдинбазар агсны нэрэмжит тус бага хуралд эрх зүй, уул уурхай, инженер, технологи, боловсрол, аялал жуулчлал, эдийн засгийн чиглэлээр илтгэл, өгүүлэл, бүтээл туурвилаар оролцох боломжтой. Хурлын илтгэлүүдийг Газарчин дээд сургуулиас эрхлэн гаргадаг “Эрдэм судлал, эрдэс баялаг” эмхэтгэлд нийтлүүлнэ.
Иймд эрдэмтэн, судлаач, хуульч, өмгөөлөгч та бүхэн эрдэм шинжилгээ, онол практикийн бага хуралд оролцуулах бүтээлийг хэвлэмэл болон файл хэлбэрээр 2021.11.12-ны өдрийг дуустал gazarchin.institute@gmail.com, info@gazarchin.edu.mn цахим хаяг болон Газарчин дээд сургуулийн хичээлийн Б байранд хүргүүлнэ үү.
Дэлгэрэнгүй мэдээллийг 8811-2739, 8900-1507, 9948-8386, 9954-6975 дугаараас лавлана уу.
Жич: Удирдамжийг хавсаргав.
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА
2021-11-11T09:00:38+00:00 November 10th, 2021|