Loading...
Эрхэм зорилго, зорилт 2019-04-11T04:39:30+00:00

Эрхэм зорилго, зорилт

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Эрхэм зорилго

  • Хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх болон шударга ёсыг эрхэмлэн дээдлэх
  • Өмгөөлөгчийн үйл ажиллагааны бие даасан, өмгөөлөгчийн хараат ус байдлыг хангах, бэхжүүлэх
  • Өмгөөлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлж, хамгаалахыг эрхэм зорилго болгон ажиллана

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо нь эрхэм зорилгынхоо хүрээнд дараах үйл ажиллагааг явуулна

  • Хүний эрхийг хамгаалах, иргэд мэргэжлийн хууль зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг, туслалцаа үзүүлэх
  • Монгол Улсад хууль дээдлэх болон шударга ёсны зарчим хэрэгжихэд шаардлагатай дэмжлэг үзүүлэх
  • Өмгөөлөгчийн мэргэжлийн бие даасан үйл ажиллагааг дэмжиж, түүнийг бэхжүүлэхэд туслах
  • Өмгөөлөгчийн мэргэжил, мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэхэд туслалцаа үзүүлэх
  • Өмгөөлөгчийн хараат бус байдлын баталгааг хангуулах, хараат бус байдал нь алдагдахаас хамгаалах
  • Өмгөөлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, ажил хэргийн нэр хүндийг хамгаалах чиглэлээр олон талт үйл ажиллагаа зохион байгуулах
  • Өмгөөлөгч, хуульчийн ёс зүйг төлөвшүүлэхэд туслалцаа үзүүлэх

Үндсэн хууль бол ард түмэн бүтээж цаасан дээр буулгасан симфони хөгжим юм.

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны анхны Ерөнхийлөгч, Академич Ж. Амарсанаа