Өмгөөлөгчийн туслахаар бүртгүүлэх материал 2021-08-11T10:06:31+00:00

Өмгөөлөгчийн туслахаар бүртгүүлэх

Өмгөөллийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-д “Өмгөөлөгчийн туслахын бүртгэлийг Өмгөөлөгчдийн Холбоо хөтөлнө. Өмгөөлөгчийн туслахын үйл ажиллагаатай холбоотой харилцааг Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлөөс баталсан журмаар зохицуулна” гэж заасны дагуу өмгөөлөгчийн туслах нь Монголын Өмгөөлөгчдийн Холбооны өмгөөлөгчийн туслахын бүртгэлд бүртгүүлнэ.

Өмгөөлөгчийн туслахаар бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

  1. Иргэний үнэмлэхний хуулбар;
  2. Дипломын хуулбар;
  3. Цээж зураг – 2%;
  4. Өмгөөлөгчийн албан бланкны тодорхойлолт
  5. Өмгөөлөгчийн туслахаар ажиллах тухай хүсэлт
  • 3х4 хэмжээтэй
  • Сүүлийн 6 сарын хугацаанд авахуулсан байх
  • Зургийг шуудангаар болон биечлэн авчирч өгөхдөө зурагны ард овог нэрээ бичих
  • Батлагдсан маягтын дагуу бөглөсөн анкет
  • Бүртгэлийн хураамж – 20.000 төгрөг
  • Үнэмлэхний хураамж – 10.000 төгрөг

Бүртгэлийн хураамж болон үнэмлэхний хураамжийн төлбөрийг хамтад нь тушааж болно.

Жич: Өмгөөлөгч нь гишүүнчлэлийн хураамжийн зөрчилгүй байх шаардлагатай!

Данс: Хаан банк – 543 418 3336

Хүлээн авагч: Монголын Өмгөөлөгчдийн Холбоо /Нэр, регистрийн дугаараа тодорхой бичих/

Хаяг: Баянгол дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө-46, Гранд Плаза 15 давхар 1505, 1506 тоот

Дэлгэрэнгүй мэдээллийг: 70126861, 70126862 дугаараас лавлана уу.

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО