Архангай аймаг дахь өмгөөлөгчдийн салбар зөвлөлийн дарга В.Удвалыг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн 2024 оны 01 сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолын дагуу өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлж өмгөөлөгч О.Батцэрэнг томилсонтой холбогдуулан Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Л.Данзанноров, Нийслэлийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга Т.Энхбаяр, Орон нутгийн салбар зөвлөл хариуцсан мэргэжилтэн Г.Отгонсүрэн нар уулзаж 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр зөвлөлийн даргын ажлыг нь хүлээлцүүллээ.
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Л.Данзанноров, Архангай аймаг дахь өмгөөлөгчдийн салбар зөвлөлийн даргын үүрэгт ажлыг олон жил үр бүтээлтэй, хариуцлагатай ажилласанд талархал илэрхийлж өмгөөлөгч В.Удвалд хүндэтгэл үзүүлэн, шинээр томилогдсон О.Батцэрэн даргад амжилт хүсэж, Өмгөөлөгчдийн холбооноос орон нутгийн зөвлөлүүдэд чиглэсэн үйл ажиллагааны талаар нээлттэй санал солилцов.
Тус үйл ажиллагаанд Архангай аймаг дахь салбар зөвлөлийн өмгөөлөгч С.Пүрэвсүрэн. Г.Энхбаяр нар оролцлоо.
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

No comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *