Нэг.Өмгөөлөгч Төгсийн Энхбаярыг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлийн даргаар томиллоо.
Хоёр.Өмгөөлөгч Пүрэвийн Өлзийбаярыг Баянхонгор аймаг дахь өмгөөлөгчдийн салбар зөвлөлийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, Цогоогийн Баярмааг Баянхонгор аймаг дахь өмгөөлөгчдийн салбар зөвлөлийн даргаар томиллоо.
Гурав.“Гишүүдийн эрх ашгийг хамгаалах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авах” асуудлыг Гишүүнчлэлийн дэд хороо/Б.Энх-Эрдэнэ/-д үүрэг болголоо.
Дөрөв.Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүнээр Улсын дээд шүүхийн санал болгосноор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайханыг батламжиллаа.
Тав.Монголын Өмгөөлөгчдийн Холбооны “Мэргэшлийн хороо”-д холбогдох иргэн Ж.Отгончимэгийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн зүгээс ямар зохион байгуулалт, байр суурьтай оролцох талаар Мэргэшлийн хороотой хамтран арга хэмжээ авч ажиллахыг Удирдах зөвлөлийн дарга/Б.Энхзаяа/-д үүрэг болголоо.
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

No comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *