90 жилийн ойн хандив цуглаж эхэллээ

2018.06.27. Монгол Улсад Өмгөөлөгчдийн байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд 21 аймагт зохион байгуулсан “Өмгөөллийн тухай хууль”-ийн төслийн хэлэлцүүлгийн үеэр 21 салбар зөвлөлөөс 1 сая төгрөгөөс дээш хандив өргөснийг өмнө нь мэдээлж байсан билээ.

        Тус хандивын аян Нийслэлийн Өмгөөлөгчдийн Зөвлөлийн гишүүн өмгөөлөгч, Өмгөөллийн нөхөрлөлүүдийн дунд зохион байгуулагдаж, эхнээсээ хандив цуглаж эхэллээ. Тухайлбал, Өмгөөллийн “Монгол элч консалтинг” ХХН 7.000.000 төгрөг, Өмгөөллийн “Монгол өмгөөлөгч” ХХН 5.000.000 төгрөгийг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны “ХАНДИВЫН ДАНС”-нд шилжүүлснийг дуулгахад таатай байна.

            Өмгөөлөгчдийн байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн ойн баярын арга хэмжээ 2018 оны 09-р сарын 17-нд зохион байгуулагдах хүртэл хандивыг хүлээн авч байна.

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо

“Өмгөөлөгч” сэтгүүл

2019-03-28T06:56:41+00:00 March 28th, 2019|