Өмгөөлөгчид гишүүний татвараа дараах нөхцөлөөр хөнгөлүүлэх боломжтой

2019.02.12. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн №4 тоот шийдвэрээр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн хуульч, өмгөөлөгчийг гишүүний татвараас хөнгөлөх журмыг баталсан. Журамд зааснаар өмгөөлөгч нь эрүүл мэндийн улмаас өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх боломжгүй болсон, жирэмсэн болон амаржсан, гадаадад суралцаж байгаа болон суралцахаар болсон зэрэг дээрх үндэслэлээр тухайн өмгөөлөгчийн өөрийнх нь хүсэлтээр 2 жил хүртэл хугацаатай 80 хүртэлх хувиар хөнгөлнө. Өмгөөлөгч хүсэлт гаргахдаа өргөдөл, өмгөөлөгчийн үнэмлэхний хуулбар, эмнэлгийн магадалгаа эсхүл эмчийн тодорхойлолт, гишүүний татварын талаарх тодорхойлолт, гадаад паспорт болон визний хуулбарыг бүрдүүлж гишүүний татвараас хөнгөлүүлэх боломжтойг дуулгая.

Дэлгэрэнгүй мэдээллийг 70126861 дугаараас лавлана уу.

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо

“Өмгөөлөгч” сэтгүүл

2019-04-22T07:08:53+00:00 March 29th, 2019|