МЭДЭЭЛЭЛ

2019.04.02. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгчийн 2019 оны 04-р сарын 01-ний өдрийн 19/24 тоот тушаалаар Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Гадаад харилцааны менежерээр эрх зүйч, магистр, докторант Г.Улаанбаатар ажиллахаар боллоо. Тэрээр 2010 онд “ИЗОУИС”-ийг эрх зүйчээр төгсөж, 2012 онд магистр хамгаалж, 2015 оноос докторантурт суралцаж байна.

Төгссөн сургууль:

  • 2001-2003 онд АНУ, Лос Анжелесийн “El Camino COLLEGE”-ийн хэлний курс
  • 2010-2011 онд “Английн хатан хааны нэрэмжит Төрийн удирдлагын академ”-д удирдлагын менежментээр хоёр, гуравдугаар түвшинд суралцаж төгссөн, англи, орос, испани, солонгос хэлтэй.

Ажилласан байдал:

  • “Pramount group Hotel”-д туслах менежер
  • “UB USA” ХХК-д захирал
  • УИХ-д Дэд даргын зөвлөх
  • “Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс”-ын дэргэдэх “Улс төрийн талаар хэлмэгдэгсдийн судалгааны төв”-д захирал
  • “ЦАУЗБУК”-д судалгааны албаны дарга, референт зэрэг албыг хашиж байсан.

Эрхэм хуульч, өмгөөлөгч та бүхэн Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Гадаад харилцааны менежер эрх зүйч Г.Улаанбаатарын ажилд дэмжин тусалж, хамтран ажиллахыг хүсье.

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо

“Өмгөөлөгч” сэтгүүл

2019-04-03T03:35:57+00:00 April 2nd, 2019|