ПАРИС ХОТНОО ХУУЛЬЧДЫН СПОРТЫН НААДАМ БОЛНО

2019.04.03. Парисын Барын Холбооноос 2019 оны 07-р сарын 08-12-ны өдрүүдэд Парис хотноо анх удаа зохион байгуулагдах “Олон Улсын Барын Холбоодын Спортын наадам”-д оролцох урилгыг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч, гишүүн өмгөөлөгчдөд ирүүлсэн байна.

Спортын арга хэмжээ нь олон улсын тамирчин-хуульчдыг нэгэн дээвэр дор цуглуулж, хөнгөн атлетик, бадминтон, сагсан бөмбөг, шатар, туялзуур сэлэм, хөлбөмбөг (7-a-side), гольф, усанд сэлэлт, пьетанк, рэгби (7-a-side), теннис, гар бөмбөг зэрэг Олимпийн төрлүүдээр өөрийн улс орныг төлөөлөн оролцох боломжийг олгож байгаагаараа онцлогтой. Спортын тэмцээний үеэр 4 дэх удаагийн “Assises du Droit du sport” буюу “Спорт дахь хуульчид” олон улсын онол практикийн хурлыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Тус спортын наадамд оролцох хүсэлтэй өмгөөлөгчид 2019.04.15-ны дотор Монголын Өмгөөлөгчдийн Холбооны 7012-7491, 8004-0106 /Г.Улаанбаатар/ дугаарын утсаар бүртгүүлнэ үү.

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО
ГАДААД ХАРИЛЦАА
“ӨМГӨӨЛӨГЧ” СЭТГҮҮЛ

 

 

2019-04-03T03:35:33+00:00 April 3rd, 2019|