Япон улсад сургалтад хамрагдав

2019.04.03. Японы Барын Нэгдсэн Холбооноос 2019.03.28-29-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Япон улсын хөрөнгийн бирж, үнэт цаасны талаарх сургалт, “Монгол улс дахь эвлэрүүлэн зуучлах ажиллагаа” сэдэвт симпозиумд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч М.Алтанцэцэгээр ахлуулсан өмгөөлөгч О.Мягмарсүрэн, Б.Нармандах, Б.Баднайсүрэн, Д.Энхтуяа, О.Чулуунцэцэг, Д.Доржсүрэн, Г.Цолмонгэрэл, О.Сайнгэрэл, өмгөөлөгчийн туслах Б.Батмаа, нотариатч Б.Энхтуяа нар амжилттай оролцлоо.

Сургалтын үеэр өмгөөлөгч О.Чулуунцэцэг “Монгол улсын хөрөнгийн бирж”, симпозиумд өмгөөлөгч М.Алтанцэцэг, профессор ноён Ники нар “Монгол улс дахь эвлэрүүлэн зуучлах ажиллагаа” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэв. Хөтөлбөрийн дагуу өмгөөлөгчид Токио хотын шүүх, шүүх хуралдааны үйл явц, хөрөнгийн биржийн үйл ажиллагаатай танилцсан байна.

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо

Гадаад харилцаа

“Өмгөөлөгч” сэтгүүл

2019-04-03T03:45:22+00:00 April 3rd, 2019|