Өмгөөлөгчийн сэтгэгдэл

2019.04.03. Монголын Өмгөөлөгчдийн Холбоо “ЭМЖЖ” чих, хамар, хоолойн төрөлжсөн эмнэлэгтэй хамтран зохион байгуулсан үнэ төлбөргүй “Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношлогоо”-нд хамрагдсан өмгөөлөгч Д.Шархүүхэний сэтгэгдлийг “Өмгөөлөгч” сэтгүүл уламжилж байна.

Өмгөөлөгч Д.Шархүүхэн: “- Би Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос “ЭМЖЖ” чих, хамар, хоолойн төрөлжсөн эмнэлэгтэй хамтран 2019 оны 03-р сарын 29-ний өдөр зохион байгуулсан үнэ төлбөргүй “Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношлогоо”-нд хамрагдсан юм. Өмнө нь тус эмнэлгийг тоног төхөөрөмж, эмчилгээ, үйлчилгээ сайтай гэж сонсож байсан болохоос биш эрүүл мэндээ үзүүлж байсангүй. Тус урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамрагдахад дурангийн эхо үзлэгээр миний хоолойнд эмгэг илэрч, давтан үзлэгт орж эмчлүүлж байна. Ямар ч өвчнийг эрт илрүүлж, оношлуулахын ач холбогдлыг ойлгохын зэрэгцээ, өмгөөлөгчдийн дунд урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог зохион байгуулсан Монголын Өмгөөлөгчдийн Холбоонд баярлаж, талархаж байгаагаа илэрхийлье. Өмгөөлөгч та бүхнийг өөртөө зав гарган эрүүл мэндээ хамгаалж, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахыг уриалж байна. Эрүүл биед саруул ухаан оршино. Та бүхэнд эрүүл энхийг хүсье” гэлээ.

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо

“Өмгөөлөгч” сэтгүүл

2019-04-03T03:50:59+00:00 April 3rd, 2019|