Өмгөөллийн тухай хуулийн төсөл ирэх 7 хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэнэ

Чуулганаар ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн өчигдрийн хуралдаанаар хаврын ээлжит чуулганы 2019 оны 04-р сарын 8-12-ны өдрүүдэд хэлэлцэх асуудлын жагсаалтыг батлав. Ирэх долоо хоногт чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг хүргэе.

1. Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн Б.Ундармаа нарын найман гишүүн 2018.06.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

2. Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХын гишүүн Ж.Ганбаатар нарын найман гишүүн 2018.11.21-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

3. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХын гишүүн Ц.Гарамжав нарын 11 гишүүн 2019.02.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

4. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.02.09-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/

5. Дэлхийн шуудан холбооны дүрмийн есдүгээр нэмэлт протколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.28ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

6. Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.12.04ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

7. Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.03.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

8. Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

9. “Төрөөс төмөр замын тээврийн талаар УИХын баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 2014 оны аравдугаар сарын 24-ний өдрийн 64 дүгээр тогтоолд нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар, 2018.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

10. Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХын гишүүн Л.Энхболд нарын таван гишүүн 2018.03.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

11. Бусад
УИХын гишүүн Х.Болорчулуунаас Ерөнхий сайдад хандан “Төрөөс дээд боловсролын салбарт баримтлах бодлогын талаар” тавьсан асуулгын хариуг сонсох зэрэг асуудлыг хэлэлцэхээр товложээ.

2019-04-05T07:00:05+00:00 April 5th, 2019|