Санамж бичгийг дахин үргэлжлүүлэхээр болов

2019.04.10. Монголын Өмгөөлөгчдийн Холбоо Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгтэй 2015 онд хамтран ажиллах санамж бичиг байгуулж байсан бөгөөд өнөөдөр хоёр тал санамж бичгийн хугацааг сунгаж, цаашид үргэлжлүүлэн хамтран ажиллахаар боллоо. Уулзалтын үеэр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, НӨЗ-ийн дарга Ч.Жадамба, Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Г.Алтанзаяа, гүйцэтгэх захирал Ц.Болормаа  нар харилцан санал солилцож, тодорхой чиглэлүүдээр хамтран ажиллахаар болов. Дэлгэрэнгүй мэдээллийг “Өмгөөлөгч” сэтгүүлээр хүргэх болно.

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо

“Өмгөөлөгч” сэтгүүл

 

 

2019-04-12T12:21:34+00:00 April 12th, 2019|