Өмгөөлөгчид Тайланд улсыг зорилоо

2019.04.15. Тайланд улсын Бангкок хотноо 2019 оны 04-р сарын 18-21-ний өдрүүдэд зохион байгуулагдах “4TH ASIALAWYERS” буюу Азийн хуульчдын хөлбөмбөгийн аварга шалгаруулах 4 дэх удаагийн тэмцээнд оролцохоор Б.Баатарсайхан ахлагчтай Монголын Өмгөөлөгчдийн Холбооны хөлбөмбөгийн баг тамирчид өнөөдөр Тайланд улсыг зорилоо. Нийслэлийн Өмгөөлөгчдийн Зөвлөлийн дарга Ч.Жадамба, гадаад харилцааны менежер Г.Улаанбаатар нар Азийн хуульчдын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг тамирчдад амжилт хүсэж, үдэж гаргаж өглөө.

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо

“Өмгөөлөгч” сэтгүүл

 

 

2019-04-15T08:49:36+00:00 April 15th, 2019|