“ЧАНАРГҮЙ ЗЭЭЛ ТҮҮНИЙ ЭРХ ЗҮЙН ОРЧИН” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОВ

2019.04.23. Монгол улсын Эдийн Засгийн байнгын хороо, Монголбанк, Азийн хөгжлийн банк хамтран Монгол улсын банк, санхүүгийн салбарын чанаргүй зээлийг шийдвэрлэх шаардлага, ач холбогдол, олон улсын туршлагыг танилцуулах, хууль, эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор “Чанаргүй зээл түүний эрх зүйн орчин” сэдэвт хэлэлцүүлгийг 2019 оны 4-р сарын 22-ны өдөр Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулагдаж, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Б.Баднайсүрэн оролцов. Түүнчлэн тус хэлэлцүүлэгт хууль зүйн болон төсөв санхүүгийн бодлого хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, хууль, шүүхийн байгууллага, сургалт судалгааны төв, мэргэжлийн холбоо, олон улсын байгууллагын төлөөллүүд оролцсон юм.

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо

“Өмгөөлөгч” сэтгүүл

2019-04-23T09:38:54+00:00 April 23rd, 2019|