“Өмгөөллийн тухай хуулийн төсөл”-ийн ажлын хэсгийн хурал болов

2019.04.23. УИХ-ын Байнгын хорооны 2019.04.22-ны өдрийн 01 тоот тогтоолоор УИХ-д өргөн мэдүүлсэн Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг томилогдож, анхны хуралдааныг өнөөдөр зохион байгууллаа.

Өмгөөллийн тухай хуулийн төслийн Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, гишүүдээр УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Д.Ганболд, Л.Мөнхбаатар, Д.Мурат, нарийн бичгийн даргаар Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх М.Үнэнбат нар ажиллахаар болов. Дэд ажлын хэсгийн гишүүдээр ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг, мэргэжилтэн Т.Нарантунгалаг, Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны зөвлөх Б.Хонгорзул, референт П.Хулан, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, Удирдах зөвлөлийн гишүүн Д.Батсүх, З.Сүхбаатар, өмгөөлөгч Б.Пүрэвням, Б.Баатарсайхан, УДШ-ийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Д.Эрдэнэбалсүрэн, УЕПГ-ын Гэмт хэрэг, зөрчлийн бүртгэл, дүн шинжилгээний төвийн дарга Б.Бат-Орших, ЦЕГ-ын хуулийн хэлтсийн дарга Л.Нямдаваа, МХХ-ны ерөнхийлөгч Ж.Хунан, Тамгын газрын дарга Ц.Ганболд, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш О.Мөнхсайхан нар орж ажиллахаар болсныг дуулгая.

Ирэх долоо хоногт Хууль зүйн байнгын хорооны хуралдаан болохоор товлогдсон байна.

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо

“Өмгөөлөгч” сэтгүүл

2019-04-23T09:33:01+00:00 April 23rd, 2019|