Өмгөөлөгчдийн уулзалт, ярилцлага болов

2019.04.23. “ӨМГӨӨЛӨГЧ” мэтгэлцээний клубын санаачилгаар 2019 оны 04-р сарын 17-нд Эрүүгийн эрх зүйн чиглэлээр мэргэшсэн өмгөөлөгчдөд зориулж санал солилцох уулзалт, ярилцлагыг зохион байгууллаа. Уулзалт, ярилцлагад  доктор Ц.Цэлмэг чиглүүлэгч багшаар ажиллаж, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн өмгөөлөгч М.Машбат, Ж.Уранчимэг, Б.Борхүү, Э.Мягмарцэрэн, Б.Алтангэрэл, доктор С.Отгонгэрэл нар өөрсдийн оролцсон тодорхой хэрэг маргаанд эрүүгийн хуулийг хэрэглэхэд эргэлзээтэй байгаа зарим нэг зүйл, заалтын талаар харилцан ярилцаж, санал бодлоо солилцлоо.

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо

“Өмгөөлөгч” сэтгүүл

 

2019-04-23T09:15:31+00:00 April 23rd, 2019|