Хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр боллоо

2019.04.24. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшинтэй уулзаж, олон талт хамтын ажиллагааг өргөн хүрээнд үргэлжлүүлэх талаар харилцан ярилцаж, санал бодлоо солилцлоо. Уулзалтын үеэр цаашид МҮХАҮТ, Монголын Олон Улсын Ба Үндэсний Арбитраас зохион байгуулж буй аливаа арга хэмжээ болон онол, практикийн бага хуралд гишүүн өмгөөлөгчдийг оролцуулах, бизнесийн чиглэлээр хамтарсан сургалтад хамруулах, арбитрын хууль тогтоомж, үйл ажиллагааг “Өмгөөлөгч” сэтгүүлээр дамжуулан иргэд, олон нийтэд сурталчлах зэрэг бүхий л талаар хамтран ажиллахаар болсон юм. Уулзалтын төгсгөлд “Өмгөөлөгч” сэтгүүлийн шинэ дугааруудаас гадна Монгол улсад Өмгөөлөгчдийн байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн ойд зориулж, СГЗ, доктор Б.Галаарид, сэтгүүлч М.Эрдэнэчимэг нарын хамтран бичсэн 99 өмгөөлөгчийн “Хөрөг найруулал” номыг дээж болгон МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшинд бэлэглэв.

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо

“Өмгөөлөгч” сэтгүүл

2019-04-24T08:55:22+00:00 April 24th, 2019|