Эрдэм шинжилгээний бага хурал болов

2019.04.26. МУИС-ийн ХЗС, ШУА-ийн Философийн хүрээлэн, МХХ хамтран ХЗҮХ-ийн Хуульчдын танхимд зохион байгуулсан “Монгол улс дахь хуульчдын ёс зүйн тулгамдсан асуудал” эрдэм шинжилгээний бага хуралд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, Удирдах зөвлөлийн гишүүн Д.Цэндсүрэн нар оролцлоо.

Эрдэм шинжилгээний бага хурлыг нээж МУИС-ийн ХЗС-ийн захирал, доктор Ж.Эрдэнэбулган үг хэлсэн бөгөөд хурлын үеэр академич, МУИС-ийн Эмерит профессор С.Нарангэрэл “Монголын хуульчид ёс зүйгээ сахидаг юм уу?”, МУИС-ийн ХЗС-ийн Нийтийн эрх зүйн тэнхимийн багш, доктор Х.Сэлэнгэ “Монголын хуульчдын ёс зүйн нандин өв, уламжлал” сэдвээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Тус бага хурлын зорилго нь өнөөгийн нийгэмд хуульчдын нэр хүнд ямар байх ёстой болон хуульчдын гаргаж буй гол алдаа дутагдал юунд оршиж байгаа талаар хариулт өгсөн бөгөөд ирээдүйд мэдлэг, ур чадвартай хуульчид гэхээсээ илүү мэргэжлийн ёс зүйтэй эрх зүйчдийг бэлтгэн гаргах, их, дээд сургуульд хуульчийн мэргэжлийн ёс зүйн хичээлийн хөтөлбөрийг боловсронгуй болгох зэрэг цаашид анхаарвал зохих олон асуудлыг хөндөж хэлэлцжээ. Дэлгэрэнгүй мэдээллийг “Өмгөөлөгч” сэтгүүлээс хүлээн авч уншаарай.

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо

“Өмгөөлөгч” сэтгүүл

2019-04-26T08:11:12+00:00 April 26th, 2019|