ӨМГӨӨЛӨГЧ Ч.ЭНХЭЭ ТАЛАРХЛАА ИЛЭРХИЙЛЭВ

2019.04.29. Одоогоос 2 жилийн өмнө “Өмгөөлөгчдийн мэргэжлийн баяр”-ын үеэр өмгөөлөгч Ч.Энхээгийн эмчилгээнд зориулж, хандив өргөх аяныг Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос зохион байгуулсан бөгөөд тус арга хэмжээний үеэр 30 орчим өмгөөлөгч халуун сэтгэлээр тусалж, мөнгөн хандив өргөсөн билээ.  Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Ч.Энхээ нь чийг бам өвчний оноштойгоор БНХАУ-ын Тяньжинь хотод 4 жилийн турш эмчилгээ хийлгэсний үр дүнд сүүлийн шинжилгээгээр цус бүрэн эрүүлжсэн гэсэн таатай хариу гарсныг “Өмгөөлөгч” сэтгүүл дамжуулж байна.

Өмгөөлөгч Ч.Энхээ ярихдаа: “- Хамгийн сүүлд өгсөн шинжилгээгээр бие маань бүрэн эрүүлжсэн гэж гарсанд маш их баяртай байна. Зовж явахад нөхрийн чанар танигдана гэгчээр миний эмчилгээний зардалд зориулж хандив өргөсөн Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, Удирдах зөвлөлийн гишүүд болон мэргэжил нэгт нийт өмгөөлөгч та бүхэнд чин сэтгэлээсээ баярлаж талархаж байгаагаа “Өмгөөлөгч” сэтгүүлээр дамжуулж талархлын үгээ илэрхийлж байгааг хүлээн авна уу” гэв.

Өөрийн сэтгэлийн хүч, хамт олныхоо дэмжлэг туслалцаатайгаар эрүүл болж, мэргэжлийн ажлаа хийж гүйцэтгэх боломжтой болсон өмгөөлөгч Ч.Энхээд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны нийт гишүүдийн өмнөөс эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо

“Өмгөөлөгч” сэтгүүл

2019-04-29T04:12:21+00:00 April 29th, 2019|