Ажлын хэсгийн хурал болов

2019.05.15. Монголын Өмгөөлөгчдийн Холбоо НГХУСАЗЗ хамтран 2019.05.10-нд нийслэлийн 152 хороонд иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулсан ажлын хэсэг хуралдлаа. Ажлын хэсгийн ахлагч нарын тайлангийн хурлын үеэр нийслэлийн 152 хороонд мэргэжлийн өмгөөлөгчид зөвлөгөө өгөх үеэр тулгарсан зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэж, тус үйл ажиллагааг иргэдэд хүртээмжтэй, үр дүнтэй болгох тал дээр анхаарч, цаашид хэрхэн ажиллах талаар харилцан санал бодлоо солилцов. Ажлын хэсгийн ахлагчдын нэгтгэсэн дүнгээр нийслэлийн 9 дүүргийн 152 хороонд урьдчилсан байдлаар 1000 гаруй иргэдэд мэргэжлийн өмгөөлөгчид хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгсөн тоо баримт гарчээ.

Иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх арга хэмжээг Монгол улсад Өмгөөлөгчдийн байгууллага үүсгэн байгуулагдсан өдрийг тохиолдуулан 2019.05.24-ний өдөр 21 аймаг, нийслэлийн 152 хороонд нэгэн зэрэг улс орон даяар зохион байгуулахаар төлөвлөснийг дуулгая. Иргэд та бүхэн идэвхтэй оролцоно уу.

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо

“Өмгөөлөгч” сэтгүүл

 

2019-05-15T12:17:28+00:00 May 15th, 2019|