“Олон Улсын Барын Холбоодын ерөнхийлөгчдийн 9 дэх удаагийн форум” болж байна

2019.05.16. ОХУ-ын Холбооны Өмгөөлөгчдийн Танхимаас уламжлал болгон зохион байгуулагддаг “Олон Улсын Барын Холбоодын ерөнхийлөгчдийн 9 дэх удаагийн форум” 2019.05.14-18-ны өдрүүдэд Санкт Петербург хотноо үргэлжилж байна. Тус форумд ОХУ-ын Холбооны Өмгөөлөгчдийн Танхимийн ерөнхийлөгч Ю.С.Пилипенкогийн урилгаар Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Г.Оюунцэцэг, Д.Батсүх нар оролцож байна. Энэ удаагийн форум “Хуульчдын үйлчилгээний төлбөр болон урьдчилсан төлбөрийн хэлэлцээр” /шүүхэд ялсан тохиолдолд гаргуулсан мөнгөний тодорхой хэсэг/ сэдвийн хүрээнд явагдаж байгаагаараа онцлогтой.

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо

“Өмгөөлөгч” сэтгүүл

2019-05-16T09:09:41+00:00 May 16th, 2019|