“Хуульчид сэтгэл зүйгээ хэрхэн хамгаалах вэ?” сэдэвт лекц болов

2019.05.17. Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос “ХУУЛЬЧИД СЭТГЭЛ ЗҮЙГЭЭ ХЭРХЭН ХАМГААЛАХ ВЭ?” сэдэвт лекц, чөлөөт уулзалтыг 2019 оны 05-р сарын 16-нд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Сургалтын танхимд амжилттай зохион байгуулж, 20 гаруй өмгөөлөгч, өмгөөлөгчийн туслахууд хамрагдлаа. Лекцийн үеэр сэтгэл судлалын магистр, сэтгэл зүйч Д.Мөнхцэцэг мэргэжлийн хуульч, өмгөөлөгчдөд сэтгэл зүйгээ хэрхэн хамгаалж үлдэх, үйлчлүүлэгчийн сэтгэл зүйн онцлог, түүнд тохирсон арга барилыг яаж олох, бусдад нөлөөлөх нөлөөллийн талаар харилцан ярилцаж, өмгөөлөгчдийн сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулт өгөв. Тус чөлөөт уулзалтад оролцсон өмгөөлөгчид уг лекцийг амьдралд ойр, өдөр тутамд тулгамдаж буй саад бэрхшээлийг даван туулах анхны мэдэгдэхүүнтэй болсноо уулзалтын үеэр илэрхийлж байлаа.

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо

“Өмгөөлөгч” сэтгүүл

2019-05-17T07:41:04+00:00 May 17th, 2019|