ШИНЭ БҮТЭЭЛИЙН НЭЭЛТ БОЛОВ

2019.05.30. Хууль зүйн магистр, өмгөөлөгч В.Энхтамирын “Газрын харилцаа хөрөнгийн бүртгэл: Хууль зүйн 300 асуултын хариулт” шинэ бүтээлийн танилцуулга 2019 оны 5-р сарын 30-нд ХЗҮХ-ийн Хуульчдын танхимд зохион байгуулагдлаа. Арга хэмжээнд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, НӨЗ-ийн дарга Ч.Жадамба нар оролцов. Тус ном нь 2015 оноос хойших 4 дэх удаагийн хэвлэлт бөгөөд газрын харилцаа-хөрөнгийн эрх, газар чөлөөлөлт-гэр хорооллын дахин төлөвлөлт, газрын маргаан-шүүх, улсын бүртгэл-үл хөдлөх хөрөнгийн барьцаа, нэгж талбар-газрын мэдээллийн сан зэрэг сэдвийн хүрээнд хууль зүйн 300 асуултын хариултыг багтаасан юм.

Тус бүтээл нь иргэд газрын салбарын анхан шатны нэгжүүдээс хуулийг хэрхэн ойлгож, хэрэгжүүлэх талаар ирүүлсэн асуулт, иргэдийн амьдралд нийтлэг тулгамддаг асуудал, нөхцөл байдал бүрд нь тохирсон хариулт, арга, шийдэл ямар байхыг зааж тодорхойлж өгснөөрөө онцлогтой. Иргэд газар, эд хөрөнгийн бүртгэлтэй холбоотой асуудал өөрт тулгарахад хаана хандахаа тэр бүр мэддэггүй учраас энэхүү ном иргэдэд нэн шаардлагатай, тулгамдсан асуудалд хариулт өгөх, хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөө мэдээллийг энгийн ойлгомжтой хэлбэрээр өгч, цаашид газрын харилцааны чиглэлээр бодлого боловсруулах ажилд жинтэй хувь нэмэр оруулсан бүтээл болсныг хүрэлцэн ирсэн зочид онцолж байлаа.

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

“ӨМГӨӨЛӨГЧ” СЭТГҮҮЛ

2019-05-30T10:52:40+00:00 May 30th, 2019|