Өмгөөллийн тухай хуулийн төсөл УИХ-ын чуулганы анхны хэлэлцүүлгээр дэмжигдлээ

2019.06.12. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлгийн үеэр Хууль зүйн байнгын хорооноос бэлтгэн томьёолсон зарчмын зөрүүтэй 45, найруулгын шинжтэй багцалсан 3, дагалдах бусад хуулийн төслүүдийн талаар 7 саналыг танилцуулж, гишүүдийн дунд санал хураалт явуулж, олонхын саналаар дэмжигдлээ. Ийнхүү Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлснийг “Өмгөөлөгч” сэтгүүл дамжуулж байна.

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо

“Өмгөөлөгч” сэтгүүл

 

2019-06-12T13:41:00+00:00 June 12th, 2019|