Сургалт, сурталчилгааны аялал зохион байгуулагдана

2019.06.16. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ахмад өмгөөлөгчид, МУИС-ийн ахмад багш нар хамтран сургалт, сурталчилгааны аялал зохион байгуулахаар Дундговь аймгийг өнөөдөр зорилоо. Аяллын бүрэлдэхүүнийг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Оюу-Эрдэнэ, хяналтын зөвлөлийн гишүүн Б.Баатарсайхан, “Өмгөөлөгч” сэтгүүлийн ХНБД М.Эрдэнэчимэг нар үдэн гаргаж өгсөн юм. Сургалт, сурталчилгааны аялалд зориулж НӨЗ-ийн дарга Ч.Жадамба, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Оюу-Эрдэнэ, хяналтын зөвлөлийн гишүүн Б.Баатарсайхан, “UB law office” ХХН-ийн гүйцэтгэх захирал Л.Баасанжав нар хандив өргөснийг дуулгахад таатай байна.

Гишүүн ахмад өмгөөлөгчиддөө болон ахмад багш нартаа амжилт хүсэж, аяны алтан шар зам өөдөө байхын өлзийтэй ерөөлийг өргөе.

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо

“Өмгөөлөгч” сэтгүүл

 

2019-06-16T12:33:14+00:00 June 16th, 2019|