“Өмгөөлөгч” сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдлээ

2019.06.24. “Өмгөөлөгч” сэтгүүлийн №29/88/ дугаар хэвлэгдэн гарч, уншигч таны гарт очиж байна. Энэ удаагийн дугаарын “Зочин хоймор”-т Өмгөөллийн “Илч товчоо” ХХН-ийн захирал П.Төрбат уригдаж, өмгөөллийн нөхөрлөлийнхөө 20 жилийн үүсэл хөгжил, түүхэн цаг хугацааны ололт, амжилтыг хуваалцаж, хуульчдын нийгэмд гүйцэтгэх үүргийн талаар сонирхолтой ярилцлага өгчээ.

“Өмгөөлөгч” сэтгүүлийн “Ярилцлага” буланд Өмгөөллийн “Заяа энд Золоо” ХХН-ийн үүсгэн байгуулагч, партнер Г.Батзаяа өөрийн санаачлан эхлүүлээд буй ILAW.MN хууль зүйн цогц платформынхоо талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, цаашид цахим хууль зүйн туслалцаа үзүүлэх, иргэд хууль зүйн зөвлөгөө мэдээллийг цаг алдалгүй мэргэжлийн өмгөөлөгчөөс цахимаар авах боломж нөхцөл бүрдэж байгаа талаар бидэнтэй ярилцсаныг уншигч та бүхэнд хүргэж байна.

“Онол, практик” буланд нийтлэгдсэн академич С.Нарангэрэлийн “Монголын хуульчийн ёс зүйн онол, практикийн зангилаа асуудалд”, Улсын Дээд Шүүхийн шүүгч Б.Батцэрэнгийн “Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудал”, “Сэтгүүлчийн эргэцүүлэл” буланд нийтлэгдсэн СГЗ, доктор Б.Галааридийн “Хуульчдын сор нь өмгөөлөгч байдаг орчныг бүрдүүлэхсэн” нийтлэлийг “Өмгөөлөгч” сэтгүүл тус тус онцоллоо.

“Өмгөөлөгч” сэтгүүлтэй тогтмол хамтран ажилладаг Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитр, Монголын Нотариатчдын Танхим, Хууль Зүйн Үндэсний Хүрээлэн зэрэг хуулийн байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчилжээ.

“Өмгөөлөгч” сэтгүүлийн “Хуульчийн индэр” буланд БНХАУ-ӨМӨЗО, Хөх хот, Өвөрмонголын Их Сургуулийн Угсаатан зүй, нийгэм зүйн дээд сургуулийн докторант, дэд профессор Чиү Иэн Хунгийн “Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр”-ийн хүрээнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Монгол-Хятадын хилийн боомтын гаалийн бүрдүүлэлтийг хялбаршуулах тухай судалгаа”, “Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг” буланд “Татварын 3 хуулийн шинэчлэл татвар төлөгч танд” нийтлэл, Монголын Өмгөөлөгчдийн Холбоо Нийслэлийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд зохион байгуулагдаж буй үйл ажиллагааны талаарх “Иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгсөн өмгөөлөгчиддөө баярлалаа” материалууд тус тус нийтлэгдсэн байна.

“Өмгөөлөгч” сэтгүүлийн 2019 оны захиалга улс орон даяар явагдаж байна. Та бүхэн захиалан уншихыг хүсвэл:

Худалдаа хөгжлийн банк 460 018 575
Хаан банк 503 488 8308 тоот

Сэтгүүлийн дансанд бүтэн жилд 6 дугаарын үнэ 42.000 төгрөг тушааж, сэтгүүлээ шууд гар дээрээ хүргүүлэн аваарай.

Утас: 70127491, 88112045, 99768575

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо
“Өмгөөлөгч” сэтгүүл

2019-06-24T11:46:52+00:00 June 24th, 2019|