Олон улсын Нотариатын холбооны Азийн хэрэг эрхлэх комиссын 9 дүгээр чуулга уулзалт амжилттай зохион байгуулагдлаа

2019.06.28. Монголын Нотариатчдын Танхим, Олон улсын Нотариатын Холбоо, ОУНХ-ны АХЭКомиссын гишүүн орнуудын үндсэн хурал өнөөдөр боллоо. Хурлын эхэнд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва нар төлөөлөгчдөд хандан үг хэлж, цаашид хөгжлийн бэрхшээлтэй, насанд хүрээгүй, өндөр настай иргэдийн хөрөнгийн эрхийн хамгаалалтын асуудлаар хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.

ОУНХ-ны дүрмийн дагуу АХЭКомиссын гишүүн орнуудын төлөөлөгчид жил бүр хуралдаж, тухайн онд хийсэн ажлын тайлангаа танилцуулж, тодорхой сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлж, харилцан туршлага солилцдог уламжлалтай. Хурлын эхний хэсэгт ОУНХ-ны АХЭК-ын дэд ерөнхийлөгч, МНТ-ын Удирдах зөвлөлийн дарга С.Баярсүх болон Япон, Индонези, БНХАУ, БНСУ, Вьетнам зэрэг улсын Нотариатын нийгэмлэгийн төлөөлөгчид 2018 оны тайлангаа танилцуулж, цаашдын чиг хандлагын талаар илтгэл хэлэлцүүллээ. Дараагийн хэсэгт нийт төлөөлөгчид “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд болон эмзэг нөхцөлд буй иргэдийн эрхийг хамгаалахад нотариатын байгууллагын гүйцэтгэх үүрэг, оролцоо” сэдвээр илтгэл тавьж оролцов.

Хурлын төгсгөлд АХЭК-ын ээлжит ерөнхийлөгчөөр БНСУ-ын Нотариатын нийгэмлэгийн ерөнхийлөгч Нам Санг Вүг батламжилж, 2020 онд зохион байгуулагдах Азийн хэрэг эрхлэх комиссын 10 дугаар хурал БНСУ-д зохион байгуулагдахаар болсон юм.

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо

“Өмгөөлөгч” сэтгүүл

2019-06-28T12:28:02+00:00 June 28th, 2019|