БНСУ-ын Сүншил их сургуулийн оюутнуудыг хүлээн авч уулзав

2019.06.29. БНСУ-ын Сүншил их сургуулийн Олон улсын эрх зүйн сургуулийн багш Ким Дэ Хун, Ш.Баасанжав нар олон улсын эрх зүйн ангийн 40 гаруй оюутнуудын хамт Монголын Өмгөөлөгчдийн Холбооны үйл ажиллагаатай танилцлаа. Төлөөлөгчдийг Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга Ч.Жадамба, Гадаад харилцааны менежер Г.Улаанбаатар нар хүлээн авч уулзан, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт болон Монгол орны түүх соёл, байгаль орчны хууль эрх зүйн талаар товч мэдээлэл өгч, оюутнуудын сонирхсон асуултад хариулт өгч харилцан ярилцлаа.

БНСУ-ын Сүншил их сургуулийн Олон улсын эрх зүйн ангийн оюутнууд жил бүр Монгол улсад хүрэлцэн ирж, олон улсын “Ногоон Ази” ТББ-ын ойжуулалтын талбай дээр мод тарих, хуулийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцдаг бөгөөд энэ удаагийн хөтөлбөрийн хүрээнд “Цонжин болдог” Чингис хааны хөшөөт цогцолборын ойжуулалтын талбайд мод тарих ажлыг зохион байгуулсан байна.

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

“ӨМГӨӨЛӨГЧ” СЭТГҮҮЛ

2019-06-29T04:58:12+00:00 June 29th, 2019|