Дэлхийн хуульчдын спортын наадамд амжилттай оролцлоо

2019.07.23. Парисын Барын Холбооноос 2019 оны 7-р сарын 8-12-ны өдрүүдэд Парис хотноо зохион байгуулсан “Олон улсын Барын холбоодын Спортын анхдугаар наадам”-д Монголын Өмгөөлөгчдийн Холбооны 30 орчим хуульч, өмгөөлөгч амжилттай оролцлоо. Тус тэмцээнд 14 орны Барын холбооны баг тамирчид Олимпийн 11 төрлөөр өрсөлдсөн бөгөөд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч М.Мөнгөнхүү шатрын төрөлд Тэргүүн байр эзэлж, алтан цомын эзэн болсон юм. Түүнчлэн Б.Мөнхбаяр ахлагчтай сагсан бөмбөгийн холимог баг гутгаар байр эзэлж, хүрэл медаль, Г.Нандинцэцэг ахлагчтай гарбөмбөгийн баг тусгай байр, гольфийн төрөлд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гадаад харилцааны менежер Г.Улаанбаатар, өмгөөлөгч Ө.Цэрэндэжид нар тусгай байр тус тус эзэлж, багийн нийт дүнгээр хүрэл медаль хүртсэн амжилттайгаар эх орондоо ганзага дүүрэн ирлээ.

“Олон улсын Барын холбоодын Спортын анхдугаар наадам” нь 2021 онд Грек улсад зохион байгуулагдахаар болсныг дуулгая.

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо

“Өмгөөлөгч” сэтгүүл

2019-07-23T10:27:07+00:00 July 23rd, 2019|