ОХУ-ын Омск мужид болох Сибирийн тойргийн спартакиадад оролцохыг урьж байна

2019.07.26. ОХУ-ын Сибирийн тойргийн Өмгөөлөгчдийн дунд жил бүр зохион байгуулагддаг спортын наадам 2019.09.05-07-ны өдрүүдэд Омск мужид болох гэж байна. Тус спортын наадам оролцох баг тамирчид хөлбөмбөг /футзал/, сагсан бөмбөг /3х3 холимог баг/, гар бөмбөг /холимог баг/, пауэрлифтинг /Эрэгтэй/, ширээний теннис /холимог баг/, хөнгөн атлетик – буухиа /холимог баг/, усанд сэлэлт  /холимог/ зэрэг нийт 7 төрлөөр өрсөлдөх юм.

ОХУ-ын Омск мужид зохион байгуулагдах Өмгөөлөгчдийн спортын наадамд оролцох хүсэлтэй өмгөөлөгчид 2019 оны 08-р сарын 01-ний дотор Гадаад харилцааны менежер Г.Улаанбаатартай /утас: 70127491; 80040106/ холбогдож, бүртгүүлнэ үү.

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО
ГАДААД ХАРИЛЦАА

2019-07-26T02:58:40+00:00 July 26th, 2019|