Монголын Өмгөөлөгчдийн Холбооны төлөөлөгчид POLA чуулга уулзалтад оролцож байна

2019.08.01. Бүх Хятадын Хуульчдын холбооноос 2019 оны 07-р сарын 31-нээс 08-р сарын 02-ны өдрүүдэд Кюнминг хотноо зохион байгуулж буй 30 дахь удаагийн Азийн Хуульчдын Холбоодын Ерөнхийлөгчид буюу “The Presidents of Law Associations in Asia” (POLA) чуулга уулзалтад Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, өмгөөлөгч А.Цэндзаяа, О.Чулуунцэцэг нар оролцож байна.

Чуулга уулзалтын хүрээнд “Бүс ба Зам” санаачилгад хуульч мэргэжлээр ажиллахад тулгарч буй боломж, бэрхшээлүүд”, “Олон улсын худалдаанд маргаан шийдвэрлэх бусад хувилбарууд”, “Хууль эрх зүйн туслалцаа, нийтийн эрх зүйн үйлчилгээний тогтолцоо” зэрэг сэдвүүдийн хүрээнд хэлэлцүүлэг явагдах бөгөөд өмгөөлөгч А.Цэндзаяа “Хууль эрх зүйн практик ба хиймэл оюун ухаан” сэдвээр илтгэл тавьж оролцох юм.

Уулзалтын үеэр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар Бүх Хятадын Хуульчдын холбооны ерөнхийлөгч ноён Ван Жунфенгтэй албан уулзалт хийлээ. Энэ үеэр хоёр байгууллагын хоорондын найрсаг харилцааг батжуулах, өмгөөлөгчдийн сургалт, семинарыг тогтмолжуулах, цаашид илүү өргөн хүрээнд хамтран ажиллах талаар харилцан ярилцжээ.

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО
ГАДААД ХАРИЛЦАА

“ӨМГӨӨЛӨГЧ” СЭТГҮҮЛ

2019-08-01T08:35:05+00:00 August 1st, 2019|