МЭДЭЭЛЭЛ

2019.08.23. Өмгөөллийн “Соёмбо Легал партнерс” ХХН-ийн шинэ ажлын байрны нээлтэд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Батзоригт, Б.Оюу-Эрдэнэ, НӨЗ-ийн дарга Ч.Жадамба, өмгөөлөгч М.Цэндсүрэн, “Өмгөөлөгч” сэтгүүлийн Хариуцлагатай нарийн бичгийн дарга М.Эрдэнэчимэг нар оролцлоо. Нээлтийн үеэр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар хуульч өмгөөлөгчдийн бичиж туурвисан номын дээжсээс өмгөөллийн “Соёмбо Легал партнерс” ХХН-ийн ерөнхий захирал Б.Баатарсайханд гардуулж, чин сэтгэлийн талархал дэвшүүлэв.

Өмгөөллийн “Соёмбо Легал партнерс” ХХН-ийн ерөнхий захирал Б.Баатарсайхан болон хамт олонд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэж, хүний эрхийн төлөөх үйлсэд нь өндөр амжилт хүсье.

 

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

“ӨМГӨӨЛӨГЧ” СЭТГҮҮЛ

 

2019-08-23T12:30:09+00:00 August 23rd, 2019|