ЭМГЭНЭЛ

Дугарсэдэдийн Чимгээ

/1959-2019/

Бидний дотны нөхөр Дугарсэдэдийн Чимгээ нь 2019 оны 08-р сарын 26-ны өдөр хүнд өвчний учир таалал төгсөж, бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолдлоо.

Д.Чимгээ нь 1959 онд Ховд аймгийн Ховд хотод төрсөн. 1977 онд Хэнтий аймгийн 10 жилийн дунд сургууль, 1980 онд Хууль цаазын дунд сургууль, 1989 онд МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгсөж, 1980-1983 онд Хэнтий аймгийн Прокурорын газарт хэсгийн прокурор, 1989 оноос Хэнтий аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга, өмгөөлөгчөөр ажиллаж байлаа.

Тэрээр хууль зүйн өндөр мэдлэгтэй, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг хамгаалах үйлсэд оюун санаа, бие сэтгэлээ нэгэн үзүүрт сэтгэлээр зориулдаг, хуульчийн ёс зүйг чанд сахиж ажилладаг,ажлын өндөр дадлага туршлагатай, зарчимч зан чанартай, хамт олныхоо дунд нэр хүндтэй, үлгэр жишээч, манай тэргүүний өмгөөлөгчдийн нэг байлаа.

Түүний хууль зүйн салбарт оруулсан хувь нэмэр, хөдөлмөр зүтгэлийг үнэлж, 1998 онд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны “Хүндэт үнэмлэх”, 2003 онд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны дээд шагнал “Тэргүүний өмгөөлөгч” цол тэмдэг, 2006 онд ХЗДХЯ-ны “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” цол тэмдэг, 2008 онд “Хөдөлмөрийн хүндэт медаль”, 2013 онд төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор тус тус шагнаж байв.

Түүний хүнлэг, ухаалаг, тусархаг, нөхөрсөг, шударга зан чанар гэгээн дүр нь Монголын Өмгөөлөгчдийн Холбооны нийт гишүүд болон Хэнтий аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн хамт олон бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно. Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Ум сайн амгалан болтугай.

Эрхэм хуульч, өмгөөлөгчид та бүхэн буяны хандив өргөхийг хүсвэл Хаан банк 593 524 3139

/төрсөн дүү Д.Буянбат/, 93014008 дугаарт холбогдоно уу.

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

ХЭНТИЙ АЙМГИЙН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ЗӨВЛӨЛ

2019-08-27T11:53:59+00:00 August 27th, 2019|