ӨМӨЗО-ны Өмгөөлөгчдийн Холбоотой санамж бичиг байгуулав

2019.09.13. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанцав хотод 2019.09.06-нд зохион байгуулагдсан “Монгол, Хятад хоёр орны худалдаа, эдийн засгийн салбар дахь хууль зүйн үйлчилгээний хамтын ажиллагааны форум”-ын үеэр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, ӨМӨЗО-ны Өмгөөлөгчдийн холбооны дарга А.Бавуу нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд хоёр улсын өмгөөлөгчдийг жил бүр харилцан солилцож, сургалтад хамруулах, эрдэм шинжилгээний хурал, форумыг хамтран зохион байгуулах, хоёр орны өмгөөллийн нөхөрлөлүүдийн хамтын ажиллагааг дэмжих зорилгоор нөхөрлөлүүдийн платформыг зохион байгуулж, харилцан туршлага солилцох зэргээр өргөн хүрээнд хамтран ажиллахаар болов.

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо

“Өмгөөлөгч” сэтгүүл

 

2019-09-13T03:51:50+00:00 September 13th, 2019|