АХМАД ӨМГӨӨЛӨГЧДӨД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

2019.09.27. Олон улсын Ахмадын баярын өдрийг тохиолдуулан Монголын Өмгөөлөгчийн Холбооноос өндөр насны тэтгэвэрт гарсан ахмад өмгөөлөгчдийг хүлээн авч хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулж, нийт 35 ахмад өмгөөлөгч хүрэлцэн ирэв.

Тус арга хэмжээг нээж Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар үг хэлсэн бөгөөд Удирдах зөвлөлийн гишүүн Б.Оюу-Эрдэнэ, Нийслэлийн Өмгөөлөгчдийн Зөвлөлийн дарга Ч.Жадамба, Ахмадын хорооны дарга Я.Нямжав нар хүрэлцэн ирж, ахмад буурлууддаа эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэж, хүндэтгэл үзүүлэв.

Арга хэмжээний эхэнд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар ахмад өмгөөлөгчдөд зориулсан “САН”-д хуримтлал үүссэн талаарх товч мэдээллийг өгч, ахмад өмгөөлөгчдөд цугларсан 2.000.000 төгрөгийн хандивыг Ахмадын Хорооны дарга Я.Нямжавт хүлээлгэн өглөө. Мөн энэ үеэр Ахмадын хорооны дарга Я.Нямжав Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос зохион байгуулж буй “Өмгөөллийн үг” шалгаруулах улсын уралдаанд зориулж, нийт ахмад өмгөөлөгчдийн нэрийн өмнөөс 400.000 төгрөг хандивлав.

Энэ үеэр эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, хүний эрхийг хамгаалах үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгчийн 2019.09.26-ны №19/71 тоот тушаалаар Монголын Өмгөөлөгчдийн Холбооны дээд шагнал “Тэргүүний өмгөөлөгч” цол тэмдгээр өмгөөлөгч Д.Бум-Аюушыг шагнасныг Ахмадын Хорооны дарга Я.Нямжав гардуулав.

Ахмад өмгөөлөгчдөд хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаанд Т.Отгонпүрэв захиралтай Өмгөөллийн “Юу Би Хуульчид” ХХН 1.000.000 төгрөг, Б.Оюу-Эрдэнэ захиралтай Өмгөөллийн “Алтан зөвлөх” ХХН 500.000 төгрөг, өмгөөлөгч Ж.Уранчимэг 500.000 төгрөг, Парис хотноо зохиогдсон “Олон улсын Барын холбоодын Спортын анхдугаар наадам”-д оролцсон баг тамирчид 400.000 төгрөг, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Э.Түвшинбаяр 300.000 төгрөг, Э.Хэрлэнхүү 200.000 төгрөг, О.Мягмарсүрэн 200.000 төгрөг, Б.Гүнтэвчимэг 100.000 төгрөг, Ч.Отгонбаатар 100.000 төгрөг, Г.Гантогтох 100.000 төгрөгөөр тус тус ивээн тэтгэснийг дуулгахад таатай байна.

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо
“Өмгөөлөгч” сэтгүүл

2019-09-27T04:57:19+00:00 September 27th, 2019|