“Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог” сэдэвт лекц болов

2019.09.27. Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос “Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог” сэдэвт лекц, чөлөөт уулзалтыг 2019 оны 09-р сарын 26-ны өдөр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны сургалтын танхимд амжилттай зохион байгуулж, 20 гаруй хуульч, өмгөөлөгч оролцлоо.

Лекцийн үеэр сэтгэл судлалын магистр, сэтгэл зүйч Д.Мөнхцэцэг мэргэжлийн хуульч, өмгөөлөгчдөд  өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог, түүнд тохирсон арга барилыг хэрхэн олох талаар ярилцаж, өмгөөлөгчдийн сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулт өгөв.

Сургалтад хамрагдсан хуульч, өмгөөлөгчид нийслэлийн 152 хороодоор дамжуулан иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх ажлын хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад хар тамхи, мансууруулах бодисын хор хөнөөл болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар сургалт зохион байгуулах юм.

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо

“Өмгөөлөгч” сэтгүүл

 

 

2019-09-27T05:12:18+00:00 September 27th, 2019|