МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ НЭРЭМЖИТ СПОРТЫН ТЭМЦЭЭН БОЛНО

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн хуульч, өмгөөлөгчдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх, гишүүдийн бие бялдрыг хөгжүүлж, идэвхтэй хөдөлгөөнийг олон нийтэд уриалах зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны нэрэмжит спортын тэмцээн 2019.10.12-11.09-ний өдрүүдэд болох гэж байна.

Тэмцээн дараах төрлүүдээр зохион байгуулагдана.

Үүнд:

  • 10.12-ны 09:00 цагт – Ширээний теннисний тэмцээн “31-р сургууль”-ийн зааланд
  • 10.19-ний 10:00 цагт – Шатрын тэмцээн Монголын Өмгөөлөгчдийн Холбооны сургалтын танхимд
  • 11.01-ний 15:00 цагт – Дартсны тэмцээн /зохион байгуулах газрыг жич мэдээлнэ/
  • 11.02-ны 09:00 цагт – Волейболын тэмцээн “МОНГЕНИ” цогцолбор сургуулийн спорт зааланд
  • 11.03-ны 09:00 цагт – Сагсан бөмбөгийн тэмцээн “МОНГЕНИ” цогцолбор сургуулийн спорт зааланд
  • 11.09-ний 10:00 цагт – Снүүкер биллиардын тэмцээн “Бодь” снүүкер клубд тус тус зохион байгуулагдана.

Спортын тэмцээнд оролцох баг тамирчдын мэдүүлгийг 2019.10.23-ны өдөр хүртэл Монголын Өмгөөлөгчдийн Холбооны байранд хүлээн авч байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх утсаар лавлана уу.

Сагсан бөмбөг, шатар – 95266762

Волейбол, ширээний теннис – 80194411

Снүүкер биллиард, дартс – 88853564

                Жич: Удирдамжийг хавсаргав

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо

Тэмцээн зохион байгуулах комисс

 

2019-10-04T02:17:17+00:00 October 2nd, 2019|