МЭДЭЭЛЭЛ

2019.10.08. “Мөнх даатгал” ХХК нь “Өмгөөлөгчийн мэргэжлийн хариуцлагын даатгал”-ын үйлчилгээг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн хуульч, өмгөөлөгчдөд үзүүлж байгаа бөгөөд даатгалд хамрагдсан нийт өмгөөлөгчдийг нэмэлт хөнгөлөлт, урамшуулалд хамруулахаар болжээ. Тухайлбал, “Гадаадад зорчигчдын гэнэтийн ослын даатгал” болон спорт арга хэмжээний үеэр тохиолдсон эрсдлийн үед гэнэтийн ослын даатгалаар үнэгүй даатгуулахаас гадна “Эд хөрөнгө болон үл хөдлөх хөрөнгийн даатгал”, “Тээврийн хэрэгслийн даатгал”-ын үед 30%-ийн хөнгөлөлттэй үнээр даатгуулах боломжийг “Мөнх даатгал” ХХК-ийн зүгээс Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн хуульч, өмгөөлөгчдөд олгож байгаа таатай мэдээллийг “Өмгөөлөгч” сэтгүүл хүргэж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 70127491, 70126861, 70126862 дугаарын утсаар авна уу.

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо

“Өмгөөлөгч” сэтгүүл

 

2019-10-08T10:59:51+00:00 October 8th, 2019|