Өмгөөллийн тухай хуулийн төслийн дэд ажлын хэсэг хуралдав

2019.10.08. Өмгөөллийн тухай хуулийн төслийн Дэд ажлын хэсэг төрийн ордонд өнөөдөр хуралдсан бөгөөд тус хуралдаанд ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, Удирдах зөвлөлийн гишүүн Д.Батсүх, З.Сүхбаатар, МХХ-ны ерөнхийлөгч Ж.Хунан, Тамгын газрын дарга Б.Ганболд болон бусад ажлын хэсгийн гишүүд оролцлоо. Хуралдааны үеэр УИХ-ын хаврын нэгдсэн чуулганаар Өмгөөллийн тухай хуулийн төслийн анхдугаар хэлэлцүүлгийг хэлэлцүүлж баталсан бөгөөд энэ удаа Дэд ажлын хэсгийн гишүүд Өмгөөллийн тухай хуулийн төслийн зарим нэг найруулга, хууль зүйн техникийн өөрчлөлтийг оруулж баталлаа.

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 2019.10.09-ний өдрийн 09:00 цагт “Жанжин Сүхбаатар” танхимд хуралдаж, Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх юм. Түүнээс гадна 2019.10.10, 11-ний өдрийн УИХ-ын Нэгдсэн чуулганы хуралдаанаар Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлгийг явуулахаар товлогдсон байна.

Өмгөөллийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийн талаарх цаг үеийн дэлгэрэнгүй мэдээллийг “Өмгөөлөгч” сэтгүүл тухай бүрд нь хүргэх болно.

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

“ӨМГӨӨЛӨГЧ” СЭТГҮҮЛ

2019-10-08T07:45:32+00:00 October 8th, 2019|