Ширээний теннисний тэмцээн болов

2019.10.12. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны нэрэмжит Спортын тэмцээн Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 31-р дунд сургуулийн спорт заалд Ширээний теннисний тэмцээнээр эхлэв.

Ширээний теннисний тэмцээний эрэгтэй төрөлд Тэргүүн байрыг Төв аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга А.Мөнхтулга шалгарч, Дэд байрыг Дархан-Уул аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга Б.Чинбаатар, Гутгаар байрыг “Соёмбо легал партнерс” ХХН-ийн өмгөөлөгч Д.Алтансүх нар тус тус шалгарч алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болов.

Тэмцээний эмэгтэй төрөлд Тэргүүн байрыг Нийслэлийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн өмгөөлөгч Д.Одонтунгалаг, Дэд байрыг өмгөөлөгчийн туслах Э.Сарантунгалаг, Гутгаар байрыг өмгөөлөгч Ш.Маам нар тус тус эзлэв.

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны нэрэмжит спортын тэмцээн 2019.10.19-ний өдрийн 10:00 цагт Монголын Өмгөөлөгчдийн Холбооны сургалтын танхимд “Шатрын тэмцээн”-ээр үргэлжилнэ.

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо

“Өмгөөлөгч” сэтгүүл

 

2019-10-12T07:30:15+00:00 October 12th, 2019|