ХҮНИЙ ЭРХИЙН ОЛОН НИЙТИЙН ЛЕКЦ БОЛНО

Хүний эрхийн үндэсний комиссоос “Нээлттэй нийгэм форум” ТББ-тай хамтран хүний эрхийн анхаарал татсан сэдвүүдээр “Хүний эрхийн олон нийтийн лекц”-ийг уламжлал болгон зохион байгуулдаг билээ.

Энэ удаа Японы олон улсын хамтын ажиллагааны Жайка байгууллагын “Улаанбаатар хотын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих” төслийн ахлах зөвлөх Чиба Хисао “Дэд бүтцийн хүртээмжийг сайжруулах замаар хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нь” сэдвээр лекц уншина.
Тус лекцээр хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, холбогдох олон улсын конвенцын ач холбогдол мөн хөгжлийн бэрхшээлтэй хүнд чиглэсэн ялгаварлан гадуурхалт, дэд бүтцийн хүртээмжийг сайжруулах арга хэмжээний талаар илтгэл тавьж, санал солилцох юм.

Лекц 2019 оны 10-р сарын 18-ны өдрийн 15:00 цагт Засгийн газрын XI байрны 2 давхрын дугуй танхимд болно.

Сонирхсон өмгөөлөгчид 70126862, 70126861 дугаарын утсаар бүртгүүлнэ үү.

 

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

“ӨМГӨӨЛӨГЧ” СЭТГҮҮЛ

2019-10-16T08:58:06+00:00 October 16th, 2019|