ӨМГӨӨЛЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДЛАА

2019.10.18. Өнөөдөр УИХ-ын Нэгдсэн чуулганы хуралдаанаар Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцэж, Өмгөөллийн тухай хуулийг 53.5%-ийн саналаар эцэслэн баталлаа. УИХ-ын Нэгдсэн чуулганы хуралдааны хуралдаанд Өмгөөллийн тухай хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүн  ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, Удирдах зөвлөлийн гишүүн Д.Батсүх, З.Сүхбаатар, хяналтын зөвлөлийн гишүүн Б.Баатарсайхан болон бусад ажлын хэсгийн гишүүд оролцлоо. 2020 оны 02-р сарын 01-ний өдрөөс эхлэн Өмгөөллийн тухай хууль мөрдөгдөж эхэлнэ.

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО
“ӨМГӨӨЛӨГЧ” СЭТГҮҮЛ

 

2019-10-18T07:47:30+00:00 October 18th, 2019|