ШАТРЫН ТЭМЦЭЭН БОЛОВ

2019.10.20. Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос жил бүр зохиогддог “Шатрын тэмцээн”-ийг 2019.10.19-ний өдөр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны сургалтын танхимд үргэлжлүүлэн зохион байгуулав. Тэмцээнд Дархан-Уул, Өмнөговь, Дорнод аймаг болон Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлийн нийт 11 хуульч, өмгөөлөгч оролцсоноос Тэргүүн байрт Дархан-Уул аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга Б.Чинбаатар, Дэд байрт Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлийн өмгөөлөгч Ж.Батмөнх, Гутгаар байрт Дархан-Уул аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн өмгөөлөгч Ч.Булган нар тус тус шалгарав.

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны нэрэмжит спортын тэмцээн 2019.11.01-нд Дартс, 11-р сарын 02-нд Волейбол, 11-р сарын 03-нд Сагсан бөмбөгийн тэмцээнээр тус тус үргэлжилнэ.

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо

“Өмгөөлөгч” сэтгүүл

2019-10-20T06:16:29+00:00 October 20th, 2019|