ӨМГӨӨЛӨГЧИД ЯПОН УЛСЫГ ЗОРИЛОО

2019.10.28. Японы Барын Нэгдсэн Холбооноос 2019.10.29,30-ны өдрүүдэд зохион байгуулж буй “Гэр бүл салалт, хөрөнгийн маргаан, хүүхдийн асран харгалзагч тогтоох” сэдэвт сургалтад оролцохоор Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Гадаад харилцааны менежер Г.Улаанбаатараар ахлуулсан 24 хуульч, өмгөөлөгч Япон улсыг зорилоо.

Сургалтын үеэр хуульч, өмгөөлөгч П.Эрхэмбаяр “Монгол улс дахь гэр бүл салалтын үед хөрөнгө хувааж буй байдал” сэдвээр илтгэл хэлэлцүүлэх бөгөөд сургалтад хамрагдсан өмгөөлөгчид Токио хотын гэр бүлийн шүүх хуралдааны үйл ажиллагаатай танилцах юм.

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо
Гадаад харилцаа

2019-10-28T10:44:17+00:00 October 28th, 2019|