МЭДЭЭЛЭЛ

2019.10.31. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн хурал 2019.10.29-ний өдөр хуралдав.

Удирдах зөвлөлийн хурлаар Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ээлжит XVII Их хурлыг 2019.11.22-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Ээлжит XVII Их хуралд Нийслэлийн Өмгөөлөгчдийн Зөвлөлөөс-133, орон нутгийн өмгөөлөгчдийн зөвлөлөөс-74, нийт 207 өмгөөлөгчийг төлөөлөгчөөр оролцуулахаар болж, квотыг баталлаа. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ээлжит XVII Их хурлаар Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгчийн тайлан болон Хяналтын зөвлөлийн тайланг тус тус хэлэлцэх юм.

Жич: Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ээлжит XVII Их хурлын төлөөлөгчөөр сонгогдох өмгөөлөгч нь мэргэжлийн болон ёс зүй, татварын зөрчилгүй байх шалгуурыг хангасан байхыг Удирдах зөвлөлийн хурлаар шийдвэрлэснийг “Өмгөөлөгч” сэтгүүл уламжилж байна.

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

“ӨМГӨӨЛӨГЧ” СЭТГҮҮЛ

 

2019-10-31T04:43:14+00:00 October 31st, 2019|