СПОРТЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2019.11.05. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны нэрэмжит спортын тэмцээний  дартс, волейбол, сагсан бөмбөгийн төрлүүд 2019.11.01-03-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

2019.11.01-нд Санхүү эдийн засгийн их сургуулийн “С” байранд Дартсны тэмцээнийг анх удаагаа зохион байгуулж, аваргуудыг тодруулав. Тэмцээнд Дархан-Уул, Өмнөговь, Завхан аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөл болон Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлийн нийт 22 хуульч, өмгөөлөгч оролцсоноос эрэгтэй төрөлд Тэргүүн байрыг Завхан аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн өмгөөлөгч Ц.Цэрэнпүрэв, Дэд байрыг Дархан-Уул аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн өмгөөлөгч Н.Төгсбаяр, Гутгаар байрыг Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлийн өмгөөлөгч Д.Очирдорж  нар тус тус эзэллээ. Эмэгтэй төрлийн Тэргүүн байрт өмгөөллийн “Легал Полиси” ХХН-ийн өмгөөлөгч Б.Билгүүн, Дэд байрт өмгөөлөгч Ж.Уранчимэг, Гутгаар байрт өмгөөлөгч Д.Эрдэнэтөгс нар тус тус шалгарсан юм.

2019.11.02-нд Волейболын тэмцээнийг “Монгени” цогцолбор сургуулийн спорт заалд зохион байгуулж, тэмцээнд нийт 8 багийн 40 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Волейболын тэмцээний Тэргүүн байрыг өмгөөлөгч Ч.Атарболд ахлагчтай “Монгол Элч” баг, Дэд байрыг өмгөөлөгч Б.Баярцогт ахлагчтай “Завхан аймаг” баг, Гутгаар байрыг өмгөөлөгч С.Батбуян ахлагчтай “Fair play” баг тус тус эзэлсэн байна. Волейболын “Шилдэг эрэгтэй тоглогч”-оор Завхан аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн өмгөөлөгчийн туслах Т.Золжаргал, “Шилдэг эмэгтэй тоглогч”-оор “Монгол элч” багийн тамирчин, өмгөөлөгч Л.Азжаргал нар тус тус тодорчээ.

2019.11.03-нд Сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулж, нийт 12 багийн 80 гаруй тамирчид оролцлоо. Сагсан бөмбөгийн тэмцээний эрэгтэй төрөлд Тэргүүн байрт өмгөөлөгч Б.Баясгалан ахлагчтай “Адвокат консалтинг” баг шалгарч, алтан медалийн эзнээр тодорсон бол Дэд байрыг өмгөөлөгч Б.Мөнхбат ахлагчтай “Монгол өмгөөлөгч” баг, Гутгаар байрыг өмгөөлөгч Э.Хэрлэнхүү ахлагчтай “Монгол элч” багууд тус тус эзэлж мөнгө, хүрэл медалийн эзэд болов. Эмэгтэй төрөлд Тэргүүн байрыг М.Долгор ахлагчтай “Монгол өмгөөлөгч” баг, Дэд байрыг өмгөөлөгч Г.Гантуяа ахлагчтай “Монголын Өмгөөлөгчдийн Холбоо” баг, Гутгаар байрыг өмгөөлөгч Д.Эрдэнэтөгс ахлагчтай “Төгс” баг тус тус эзлэв. Сагсан бөмбөгийн тэмцээний “Шилдэг эрэгтэй тоглогч”-оор “Адвокат консалтинг” багийн тамирчин, өмгөөлөгч М.Билгүтэй, “Шилдэг эмэгтэй тоглогч”-оор “Монголын Өмгөөлөгчдийн Холбоо” багийн тамирчин, өмгөөлөгч М.Одбаяр нар шалгарлаа.

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны нэрэмжит Спортын тэмцээний ерөнхий ивээн тэтгэгч “Монгени” цогцолбор сургууль, өмгөөллийн “Легал полиси” ХХН болон ивээн тэтгэгчээр оролцсон Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн өмгөөлөгч Ш.Энхтөр, Л.Баасанжав, М.Төмөрцэцэг, Д.Буянзаяа нарт талархал илэрхийлье.

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо

“Өмгөөлөгч” сэтгүүл

2019-11-05T04:05:49+00:00 November 5th, 2019|