ӨМГӨӨЛӨГЧИД ЯПОН УЛСАД СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2019.11.05. Японы Барын Нэгдсэн Холбооноос 2019.10.29,30-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Гэр бүл салалт, хөрөнгийн маргаан, хүүхдийн асран харгалзагч тогтоох” сэдэвт сургалтад Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн 24 хуульч, өмгөөлөгч амжилттай оролцлоо. Сургалтын үеэр хуульч, өмгөөлөгч П.Эрхэмбаяр “Монгол улс дахь гэр бүл салалтын үед хөрөнгө хувааж буй байдал” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв. Сургалтад оролцсон өмгөөлөгчдийн бүрэлдэхүүнийг 2019.10.30-ны өдөр Токио хотноо Японы Барын Нэгдсэн Холбооны төлөөлөгчид хүлээн авч, зангиагүй уулзалт зохион байгуулж, харилцан санал бодлоо солилцов. Тус зангиагүй улзалтад Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Гадаад харилцааны менежер Г.Улаанбаатар, доктор /Ph.D/ С.Отгонгэрэл, өмгөөлөгч Б.Уранцэцэг, Г.Хишигсүрэн, Б.Гүнтэвчимэг, ЯБНХ-ны Гадаад харилцааны газрын дарга Масатоши Икэучи, өмгөөлөгч Миха Исой, Ёоку Киримото, Сэцуко Уэно, Хироми Ямашита нар оролцжээ.

Дашрамд дуулгахад, 2019 оны 12-р сард ЯБНХ-ны төлөөлөгчид айлчлах үеэр хоёр тал хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах бөгөөд цаашид хоёр орны өмгөөлөгчид харилцан туршлага судалж, хамтран ажиллахаар болсон байна.

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо

“Өмгөөлөгч” сэтгүүл

2019-11-08T10:21:30+00:00 November 8th, 2019|